top of page
Search

Хүүхдэдээ ном унших дадлыг хэрхэн суулгах вэ?


Сурч сургах хайрцаг


Ирээдүйн ажил, мэргэжлийн талаарх тооцооллыг авч үзэхэд техник технологи, шинжлэх ухаан хурдтай хөгжихийн хэрээр одоогийн байгаа мэргэжлүүдийн ихэнхийг технологид суурилсан мэргэжлүүд орлож, зарим ажил мэргэжил огт хэрэггүй болох хандлагатай байна.


Тэр үед технологи хийх боломжгүй soft skill буюу харилцааны, эрүүл, эерэг зөв хандлагатай байх чадварууд үнэ цэнтэйд тооцогдох болно.

Хүүхдэд унших дадал сууснаар ямар ч сэдвийг төвлөрөн судалж чадна. Хамгийн чухал нь сурч сурна.



Ач холбогдол


Хүүхэд эхээс мэндлэхдээ 100 сая орчим тархины эстэй төрдөг ба эдгээрийн ихэнх нь амьдралын эхний 5 сард хэлбэрждэг байна.


Хүүхдийн тархины хөгжил болон тархины эсийн идэвхтэй байдалд эх эцгийн хайраар дүүрэн харилцаа нэн чухал. Тархины хөгжил тархины эсийн холбоосонд суурилдаг бол мэдрэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг тархи удирддаг. Хүүхэд 3 нас хүрэхэд бүхий л мэдрэхүйгээрээ дамжуулан хүмүүстэй, гадаад ертөнцтэй харилцан, таньж мэдсэн бүхэн нь өөрийнх нь бусдаас үл хамаарах насан туршийн туршлага болон үлддэг байна.


Энэ нь хүүхдийг бага наснаас нь зохион байгуулалттай сургалтад хамруулахаас илүүтэй өдөр бүрийн ээж аавын хүүхэдтэйгээ харилцсаны үр дүнд бий болсон туршлагын чанар нь хүүхдийн тархины болон бусад талын хөгжилд нөлөөлдөг болохыг тодруулж байгаа юм. Хүүхдийн тархины хөгжлийн идэвхтэй үйлийг дэмжихдээ эцэг эхчүүд манай FOXBOX-т багтсан ном, тоглоомыг ашиглаж болно.


Яагаад FOXBOX гэж?

Хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон тодорхой мэдлэг, чадвар олгох 2-3 номыг багтаасан FOXBOX-ыг захиалснаар таны хүүхэд жилдээ 24-30 ном уншиж, унших дадалтай болно.

  • Эдгээр номыг сонгохдоо бид насны бүлгээр ангилж, тухайн насны хүүхэд хайрцгийг захиалснаар жилийн турш ямар номыг уншиж, эцэст нь ямар чадвараа хөгжүүлсэн байх графикийг гаргаж өгнө. Ингэснээр хүүхдэд системтэй, насанд нь тохирсон мэдлэг, чадварыг өгч чадна.


  • Хамгийн чухал нь ном тус бүрийг түүнийг хэрхэн уншиж, түүнээс юу сурах, эцэг эхчүүдэд нь агуулгыг нь яаж хүргэж, юу ярилцахыг зөвлөсөн Арга зүйчийн бичсэн ГАРЫН АВЛАГА дагалдана.

  • FOXBOX-ын өөр нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь сэтгэхүй хөгжүүлэх тоглоомууд юм. Тоглоомоор дамжуулан хүүхдийн хэл ярианы болон зохион бодох, төлөвлөх, төсөөлөх, зохион байгуулах, хамтран ажиллах, шийдвэр гаргах, асуудал шийдэх чадварыг хөгжүүлнэ.


71 views0 comments
bottom of page