top of page
Search

Улаанбаатарын өнгө 2020 уралдааны эхний шатанд шалгарсан бүтээлүүд тодорлоо

Нэпко Кидс хэвлэлийн газраас санаачлан Монголын ном соёлын төв, Торгоны зам ТББ-уудын хамтран зохион байгуулж буй Хүүхдийн ном туурвих "Улаанбаатарын өнгө 2020" уралдааны эхний шатанд тэнцсэн бүтээлүүдийг толилуулж байна. 


Хүүхдэд зориулсан чанартай контент бүтээх, орчин үеийн шинэ содон, чанарын шаардлагад нийцсэн бүтээл туурвих авьяалаг Монгол зохиолч, зураачдыг нээн илрүүлэх зорилготойгоор хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ уралдаанд Улаанбаатарт өнгө нэмэх олон сонирхолтой бүтээлүүд иржээ.


Зохион байгуулагчид энэ жилийн оролцогчид бүгд маш сайн бэлдэж, хичээл зүтгэл гарган оролцсоныг онцолж, олон гайхалтай бүтээл ирснээс АГУУЛГА, ЗОХИОЛООР ДАМЖУУЛАН ХҮҮХДЭД ХҮРГЭХ ҮГС, УХААРАЛ, ЗУРГИЙН ЧАНАР, ШИНЭЛЭГ СЭДЭВ, ЗОХИОМЖ зэрэг олон үзүүлэлтээр эдгээр 16 бүтээлийг шигшин гаргажээ. Олны хүртээл болсон хүүхэлдэйн кино болон бусад зурагт номын санаатай зохиол, зохиомж нь давхацсан бүтээлийг шалгаруулаагүй гэдгийг тодруулах нь зүйтэй байх.



Гэхдээ эцсийн ялагчид тодрох хараахан болоогүй байна. Энэ жилийн уралдаан

* Шилдэг зохиол

* Шилдэг номын зураг

* Шилдэг хүүхэд бичсэн зохиол

* Нийгмийн эрүүл мэндийн сэдэвт шилдэг бүтээл гэсэн дөрвөн ангиллаар дөрвөн ялагчийг тодруулах бөгөөд энэхүү үүргийг Хэвлэлийн салбарын нэр хүндтэй гадаадын гурван шүүгч шүүх юм. 


Эдгээр шалгарсан бүтээлийг англи хэл рүү орчуулан хүргэх ажил үргэлжлэн явагдаж байна.

168 views0 comments
bottom of page