top of page

Төсөл

Улаанбаатарын өнгө

Carrying Pencil

Хүүхдийн ном туурвих уралдаан

Уг төсөл нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, залуусыг чөлөөтэй сэтгэж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, хийсэн бүтээлээ хэвлүүлэх, цаашлаад Монголын хүүхдийн номын зах зээлийг төлөөлөхүйц чанартай контентыг олон улсын зах зээлд гаргах боломжийг нээх зорилготой.

Хүүхдийн номын фестиваль

NepkoKids хэвлэлийн газар Монголд анх удаа хүүхдийн зохиол, хүүхдийн зохиолч, хүүхдийн номын зураач, хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан “хүүхдийг номтой нөхөрлүүлэх” зорилготой цогц арга хэмжээ болох “Улаанбаатарын өнгө 2019” хүүхдийн номын наадмыг санаачлан, хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Олон улсад бүтээлүүдээ сурталчлан, таниулах ажиллагаа

Энэхүү номын уралдаанаар нээж илрүүлсэн авьяастнуудын бүтээлийг гадны паблишарууд араб, хятад (дижитал эрх), унгар, балба, англи хэл дээр хэвлэн гаргах сонирхлоо илэрхийлээд байна.

Улаанбаатарын өнгө 2019 уралдааны шилмэл бүтээлүүд

Хүүхдийн ном туурвих анхдугаар уралдаанд 70 гаруй бүтээл ирснээс олон улсын шүүгчдийн өндөр шалгуураар шүүгдэн, эцсийн шатанд тунаж үлдсэн бүтээлүүдтэй доорх холбоосоор танилцана уу.

Хамтран ажилласан байгууллага, олон улсын шүүгчид

Уралдааны зорилго нь олон улсын стандарт нийцсэн чанартай монгол контент бүтээхийг дэмжих, монгол зохиолч, зураачдынхаа бүтээлийг олон улсын хүүхдийн номын зах зээлд гаргах гэдэг үүднээс бид энэ салбарын мэргэжилтнүүдээр уралдааныг шүүлгэж байгаагаа танилцуулав.

"Улаанбаатарын өнгө 2020"

ээлжит уралдаан

Нэпко Кидс хэвлэлийн газраас "Улаанбаатарын өнгө 2020" хүүхдийн ном туурвих ээлжит уралдаанаа зарлалаа. Уралдааны удирдамжийг доорх холбоосоор үзнэ үү.

bottom of page