top of page
144852197_107419561370154_53798620321839

Шинэ ном

Барилгачин Бөөлхөн COVER.png

Бөөлхөн том болоод барилгачин болохыг мөрөөддөг. Учир нь түүний цэцэрлэгийн найз нь тэргэнцэр дээр суудаг, гэвч тэр цэцэрлэг рүүгээ орохын тулд үргэлж бусдаас туслалцаа авдаг. Бөөлхөн харин энэ асуудлыг шийдэж чадна.

Сар бид хоёр - COVER.jpg

Словенийн алдартай хүүхдийн зохиолч, зураач Андрэа Пэкларын "Сар бид хоёр" үлгэр уншигч хүүхдүүдийн гар дээр очиж байна. Үдэш бүр хүүхдийг тань алсаас бүүвэйлэх сар, охин хоёр юуг шивнэнэ вэ? 

Хулгайч салхи COVER.png

Энэхүү зохиолд бидний өдөр тутмын амьдралд тулгардаг бэрхшээлийг салхиар илэрхийлжээ. Хөрш айлын ахыг авч одон, гэр бүл салсан нь салхины буруу гэж хүү бодно. Харин өвөө, эмээ нь түүнд гэр бүлийн үнэт чанар юу болохыг ойлгуулж өгнө.

Dominique_COVER_.png

Литвийн нэртэй зохиолч Витаутас В.Ландсбэргисийн энэхүү зохиолд Доминик нэртэй зэрлэг адуу хөх дэлбээт цэцэгтэй учирснаар ямар адал явдал тохиолдох тухай тун сонирхолтой түүхийг өгүүлнэ...

COVER (2).jpg

Сонсох мэдрэхүй, сонсголтой холбоотой бүхнийг өгүүлж чадах хүүхдэд зориулсан шинжлэх ухааны энэ зохиол маш олон хэлээр орчуулагдсан бөгөөд монгол уншигчдын гар дээр удахгүй хүрэх болсонд их баяртай байна...

Nasreddin%20Hoca-COVER_edited.jpg

Та бидний эртний танил, найрсаг сайхан ааштай, цэцэн цэлмэг ухаантай Насрэдин Хожаг санаж байгаа байх. Хожаг мөн өгөөмөр, буянтайг мэдэхгүй хүн үгүй. Тийм ч учраас зочид тасардаггүй байлаа. 

poster1.png

Шинэ бүтээгдэхүүн

Манай байгууллагын хийсэн бичил онлайн судалгаагаар эцэг эхчүүд хүүхдэдээ ном уншуулахыг дэмждэг ч тогтмол авч өгөх зав байдаггүй, хүүхдийн нас сэтгэхүйн хөгжилд зориулсан номыг сонгож чаддаггүй, хүүхэдтэйгээ хамт унших дадал байхгүй зэрэг асуудлууд гарч ирсэн дээр тулгуурлан шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлээд байна.

Удахгүй хэвлэгдэх ном

818uVMkN8WL.jpg

Словенийн нэртэй хүүхдийн зохиолч Яна Бауэрийн шидэт үлгэр удахгүй өсвөрийн уншигч та бүхний гар дээр очих гэж байна.

Scary Fairy in the Wicked Woods

bottom of page