top of page
Search

"Улаанбаатарын өнгө 2019" хүүхдийн ном туурвих уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

“Нэпко Кидс” хэвлэлийн газрын санаачилгаар “Улаанбаатарын өнгө” хүүхдийн ном туурвих уралдаан болон хүүхдийн номын наадмын цогц төсөл 2019 оны 5 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд амжилттай хэрэгжиж дууслаа.

Уг төсөлд хамтран зохион байгуулагчаар “Торгоны зам сан”, “Нэпко” хэвлэлийн газар болон Фэйсбүүк дэх “Тархи цэнэглэгч” номын клуб; Ивээн тэтгэгч байгууллагаар “Мөнхийн үсэг” хэвлэлийн газар, PC Mall дэлгүүр, Монголын ном соёлын төв ТББ, Техникийн туслалцаа үзүүлсэн олон улсын дэмжигч байгууллагаар Kalem Agency, Istanbul Tanpinar International Literary Festival, KUD Sodobnost International зэрэг ном, хэвлэлийн салбарын байгууллагууд, хэвлэлийн мэдээллийн хамтрагчаар Монцамэ агентлаг, С1 телевиз, SBN телевиз Монгол үндэсний телевиз, newspress.mn мэдээллийн портал сайтууд хамтран ажиллалаа.


Уг уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид буюу хүүхдүүд, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар 2019 оны 5 сарын 20-ны өдрөөс 8 сарын 15-ны өдрүүдэд зохион явуулсан. 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бүтээл хүлээх авахад Хүүхдийн ангилалд ирүүлсэн бүтээлийн тоо хангалтгүй байснаас Зохион байгуулагчид болон Шүүгчдийн саналыг харгалзан бид зөвхөн Хүүхдийн ангилалд бүтээл хүлээн авах хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сунгасан билээ.


Энэ хугацаанд бид насанд хүрэгчдийн ангилалд 35, хүүхдийн ангилалд 38, нийт 70 гаруй бүтээл хүлээн авсан. Ирүүлсэн бүтээлийн агуулга харилцан адилгүй, зурагтай болон зураггүй, англи болон монгол хээл дээр бичигдсэн байсан. Мөн хөдөө орон нутаг, тухайлбал Дорнод, Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл аймгаас уралдаанд идэвхтэй оролцсон байна.


Уралдаан дараах 4 үе шаттай явагдсан:

I. Уралдааныг зарлан таниулах арга хэмжээ

II. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн шалгаруулалт

III. Уралдаанд ирүүлсэн бүтээлээр гаргасан үзэсгэлэн

IV. Уралдааныг олон улсад сурталчлах ажиллагаа

 

Уралдааны төслийг сурталчлах чиглэлээр хийсэн ажлууд


2019.05.20

Уралдааны зарыг анх МҮОНТВ-ийн Өглөөний нэвтрүүлэгт оролцож түгээв.

Зочноор Нэпко Кидс хэвлэлийн гзарын Төслийн менежер Б.Цолмон, Нэпко хэвлэлийн газрын редактор Б.Нэргүй нар.


2019.05.27-2019.09.25

NepkoKids өөрийн фэйсбүүк хуудсаар, мөн Nepko-ийн фэйсбүүк хуудсаар дамжуулан уралдааны зараа түгээж эхэлсэн.


2019.07-09 сар

PC Mall-ийн ивээн тэтгэлгээр Уралдааны постерыг 2000 хувь хэвлэн, УБ хотын төвийн болон захын дүүргүүдээр орон сууцны орц, сургуулиудын зарын самбар, кофешопууд, бусад гудамжны зарын самбарт наалгуулсан.


2019.06.12

Хамтран ажиллагч Монцамэ агентлаг уралдааны тухай мэдээллийг вэбсайтаараа дамжуулан хүргэсэн. Уг мэдээний сайт 13.5к дагагчтай.


2019.06.13

Хамтран ажиллагч Newspress.mn сайтад уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл тавигдав. Үз: Хүүхдийн зурагт ном туурвих уралдаан зарлагдлаа


2019.06.14

Гэр бүлийн радио 104.5 “Улаанбаатарын өнгө 2019” хүүхдийн номын уралдааныг сурвалжилж, Нэпко болон Нэпко Кидс хэвлэлийн газрын редактор, менежертэй ярилцлага хийж, FM-ээр, мөн тус FM-ийн фэйсбүүк хуудсанд Live нэвтрүүлэг хийж байршуулсан.


2019.06.14

Тиктокч залуус уралдааны зарыг сонирхолтой хэлбэрээр залууст хүргэхээр видео бэлдэв. Үз: https://www.instagram.com/p/Bysa_zNHqZt/


2019.06.18-20

Европын болон Азийн 10 орон хамтран хэрэгжүүлэх хүүхдийн номын төсөлд Нэпко Кидс Азиас Монгол улсыг төлөөлөн Улаанбаатарын өнгө 2019 хүүхдийн номын уралдааны ялагчдын бүтээлээр оролцохоо илэрхийлж, төслийн удирдамжтай танилцан, Европын хүүхдийн номын хэвлэлийн газруудаас туршлага судлав.


Уралдаанд оролцогчдыг бид мэргэжлийн, туршлагатай зохиолч, зураачдаар хязгаарлаагүй, хүүхэд хүртэл оролцох боломжтой гэсэн учир оролцогчиддоо хүүхдийн номын тухай анхан шатны ойлголт өгөх мэдээлэл, хүүхдийн ном хэрхэн бичих тухай зөвлөмж цувралаар бэлтгэн Фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэсэн.

2019.06.24

Medium.com сайтад “Хүүхдийн зурагт номын тухайд” нийтлэлд Улаанбаатарын өнгө уралдааны зарыг гаргасан. Үз: https://medium.com/аниргүй-үүлс/хүүхдийн-зурагт-номын-тухайд-f15f488c777b


Уралдааны зорилго нь олон улсын стандарт нийцсэн чанартай монгол контент бүтээхийг дэмжих, монгол зохиолч, зураачдынхаа бүтээлийг олон улсын хүүхдийн номын зах зээлд гаргах гэдэг үүднээс бид энэ салбарын мэргэжилтнүүдээр уралдааныг шүүлгэж байгаагаа танилцуулав.

2019.07.01

PC Mall компанийн ивээн тэтгэлгээр уралдааны зарыг анимэйшн хэлбэрээр түгээснийг 5,000 орчим хүн үзсэн байна. https://www.facebook.com/nepkokids/videos/1335081226639520/


2019.07.03

Уралдааныг хамтран зохион байгуулагч Тархи цэнэглэгч клубын админ Идэрболд Монголын радиод уралдааны талаар ярилцлага өгөв.


2019.07.22

Монгол улсад суугаа гадны 20 орчин элчин сайд нар болон өргөмжит консулд хаягласан албан бичиг болон төслийн танилцуулгыг англи хэлээр бэлдэн шуудангаар хүргүүлсэн.

Төслийн тухай мэдээлэл хүргэхийн хамт хамтран ажиллахыг урьсан энэ урилгад 5 ЭСЯ хариу өгсний дагуу уулзалт товлож уулзсан. Энэ оныхоо төсвийг нэгэнт баталсан тул ирэх жилийн төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн болно.


2019.08.31

Нэпко Кидс хэвлэлийн газрын ГЗ Д.Батбаяр, Тархи цэнэглэгч клубын админ Идэрболд нар Уралдааны тухай мэдээллийг live хийн хүргэсэн нь оролцогч хүүхдүүдийн тоог нэмэхэд түлхэц болсон.


2019.09

Мөн Тархи цэнэглэгч клубын админ Идэрболд Улаанбаатарын өнгө төслийн талаар Нэпко Кидсийн оффис дээрээс хийсэн live-ийг 18 мянган хүн үзэж, 65 хүн шэйр хийж цааш түгээсэн байна.


2019.09.08

“Зохиол бичихэд тань туслая” эвэнтэд “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр уригдан, уралдаанд оролцохоор бэлдэж буй хүүхэд, залууст туршлага, мэдлэгээ хуваалцав.


2019.09.13

Тархи Цэнэглэгч клубын админ Н.Мягмарсүх 2019 оны 10 сарын 5-ны өдөр зохиох Улаанбаатарын өнгө хүүхдийн наадмын үеэр Уралдааны ялагчдыг тодруулах бөгөөд мөн үеэр хүүхдийн номын зохиолч, зураач, сониррхогчдод зориулсан арга хэмжээ зохиогдох тухай мэдээллийг live хүргэв.


2019.09.14-15

Сүхбаатарын талбайд болсон Номын баярт Нэпко Кидс, Нэпко хэвлэлийн газар оролцож, бүтээлүүдээ танилцуулахаас гадна Уралдаанаа сурталчилав.

2019 оны 9 сар

Хүүхдийн ангилалд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, хүүхдийг номонд сонирхолтой болгох үүднээс бид хүүхдүүдийн TikTok платформ дээр олон дагагчтай залуусаас бичил ярилцлагууд авч онлайн цацсан.


13 views0 comments
bottom of page