top of page
Search

"Тагнуулч Одко Вирустэй тэмцсэн нь" ном Туркэд хэвлэгдэнэ

"Нэпко Кидс" хэвлэлийн газраас уншигч хүүхдүүддээ зориулан Вирусын халдвараас хэрхэн сэргийлэхийг энгийн бөгөөд адал явдалт хэлбэрээр өгүүлсэн "Тагнуулч Одко Вирустэй Тэмцсэн нь" номыг хүргэж байна.


Уг номын зохиолыг Б.Цолмон, зургийг "Улаанбаатарын өнгө 2019" хүүхдийн номын уралдаанд "Баавгай ба шумуул" бүтээлээрээ шалгарсан зураач М.Болортуяа нар маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд бэлтгэн гаргалаа. Зохиолыг Нэпко Хэвлэлийн газар-ын Б.Цэнддоо хянан шүүж, эх бэлтгэлийг Бямбацогт (Томууш) бэлтгэв.


Уг бүтээлийг эрхлэн гаргаж, хэвлэн нийтлэхэд тусламж, дэмжлэг үзүүлсэн, номын ариун цагаан үйлсийг дэмжигч Ariun Brand, KIND Baby, Bitumina Mongolia байгууллагууддаа талархлаа илэрхийлье!

Олон хүний хүч хөдөлмөр, идэвх чармайлт, дэмжлэгээр бүтсэн энэхүү "монгол контент"-ыг Туркийн Nar Çocuk хэвлэлийн газар турк хэлээр хэвлэн гаргаж, турк хүүхдүүдийн гар дээр хүргэх гэж байна.


35 views0 comments
bottom of page