top of page

Одко хүү хичээлээ тараад өдөр бүр найзуудтайгаа гадаа тоглодог байв. Нэг өдөр тоглоомондоо улайраад аавыг нь дохиотой машин ирээд авч явахыг анзаарсангүй. Маргааш өдөр нь аав нь ирсэнгүй. Өдөр өдрөөр хот эзгүйрч, Одко хичээлдээ явж чадахгүй, найзуудтайгаа уулзан тоглох боломжгүй болжээ.

Ээж нь хэлэхдээ аав шиг нь эрдэмтэн хүмүүс шийдэх том бэрхшээл гарсан гэсэн. Тэр бэрхшээл нь юу юм бол? Одко учрыг нь олж чадах болов уу?

Тагнуулч Одко вирустэй тэмцсэн нь

  • Хүүхдийн зурагт ном

    "Нэпко Кидс" хэвлэлийн газраас уншигч хүүхдүүддээ зориулан Вирусын халдвараас хэрхэн сэргийлэхийг энгийн бөгөөд адал явдалт хэлбэрээр өгүүлсэн "Тагнуулч Одко Вирустэй Тэмцсэн нь" номыг хүргэж байна.

    Уг номын зохиолыг Б.Цолмон, зургийг "Улаанбаатарын өнгө 2019" хүүхдийн номын уралдаанд "Баавгай ба шумуул" бүтээлээрээ шалгарсан зураач М.Болортуяа нар маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд бэлтгэн гаргалаа. Зохиолыг Нэпко Хэвлэлийн газар-ын Б.Цэнддоо хянан шүүж, эх бэлтгэлийг Бямбацогт (Томууш) бэлтгэв.

bottom of page